Ерөнхий зохион байгуулагч

Дэмжигч байгууллага

Хугацаа
I үе – Уралдааны бүртгэл, бүтээл авах – VI/01-IX/30
II үе – Уралдааны бүтээлийг нийтэд танилцуулах – X/01-XI/15
III үе – Уралдааны шалгаруулалт, Гала тоглолт – XI/15-XII/15
WORLD MUSIC ONLINE COMPETITION FOR YOUNG ARTISTS – 2021
/Дэлхийн залуу уран бүтээлчдийн олон улсын цахим уралдаан -2021/
УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Хүн төрөлхтөнд тулгарч буй цар тахлын хүнд үеийг дэлхий нийтээр эв нэгдэлтэй даван туулахад урлагийн шилдэг бүтээлүүдээр хүмүүний сэтгэлийг хөглөж, цахим ертөнцөд дуу хоолойгоо нэгтгэх зорилгоор Монгол Улсын Консерватори Улаанбаатар хот дахь Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр мэргэжлийн уран бүтээлчид, сонирхогчдын дунд “World Music Online Competition for Young Artists-2021” цахим уралдааныг зарлаж байна.

Уралдааны хугацаа:

2021 оны 06 дугаар сарын 01-нээс 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд 3 үе шаттай зохион байгуулна. Үүнд:

I үе – Уралдааны бүртгэл, бүтээл авах – VI/01-IX/30

II үе – Уралдааны бүтээлийг нийтэд танилцуулах – X/01-XI/15

III үе – Уралдааны шалгаруулалт, Гала тоглолт – XI/15-XII/15

Уралдааны төрлүүд:

  • Төгөлдөр хуур
  • Утсан хөгжим
  • Үлээвэр хөгжим
  • Үндэсний хөгжим
  • Үндэсний бүжиг
  • Сонгодог бүжиг
  • Цирк
  • Дуу
  • Хөгжмийн зохиомж

Уралдаанд оролцогчдын насны ангилал, бүтээлийн үргэлжлэх хугацаа:

  • 6-8 нас D ангилал 5 минутаас дээшгүй байх
  • 9-11 нас C ангилал 7 минутаас дээшгүй байх
  • 12-14 нас B ангилал 10 минутаас дээшгүй байх
  • 15-17 нас A ангилал 15 минутаас дээшгүй байх

/Уралдаанд оролцогч нь бүртгүүлэхдээ насны ангиллыг 2021 оны 08 дугаар сарын 31-ний байдлаар тодорхойлно. Жишээ нь: 2021 оны 08 сарын 31-ний өдөр 9 нас хүрээгүй оролцогч D ангилалд оролцоно гэх мэт/

Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

  1. Оролцогч нь уралдааны мэдүүлгийн хуудсыг мэргэжлийн эсвэл сонирхогчдын төрлөөр сонгон бөглөнө.
  2. Уралдаанд 2 бүтээлээр оролцох ба бичлэгийг цахим хаягаар хүлээж авна. Бүтээлүүд нь хөгжмийн төрлийн хувьд чөлөөтэй байх боловч хэлбэрийн хувьд хоорондоо ялгарамжтай /ур чадвар, уран сэтгэмж, техник харуулсан/ байна.
  3. Уралдаанд Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс хөгжимдөхийг дэмжих бөгөөд зохиолын сонголтыг worldmusic.mn вебсайтаас авна уу.
  4. Хөгжмийн зохиолын төрөлд оролцогч чөлөөт хэлбэрийн нэг бүтээлээр /гоцлол, цөөхүүл, дуулаачийн бүтээл, симфони найрал гэх мэт/ оролцоно.
  5. Бүжгийн төрлөөр оролцогчид нь 2 гоцлол бүтээл ирүүлнэ.
  • Үндэсний бүжгийн төрөлд 1 тайзны бүжиг, 1 язгуур бүжгээр оролцох
  • Сонгодог бүжгийн төрлийн C, D ангилалд 2 вариаци, A, B ангилалд 1 вариаци, 1 чөлөөт сэтгэлгээний бүжиг байна.
  • Циркийн төрөлд 1 үзүүлбэрээр оролцоно.

Бүжиг, циркийн төрөлд ирүүлж буй бүтээлүүд нь тоглолтын цагаан гэрэлтэй, тайз засалгүй байх бөгөөд жижиг хэрэглэл ашиглаж болно. Бичлэгийг бүжиг, циркийн хөдөлгөөн бүрэн харагдахуйц, ерөнхий планаар хийсэн байх шаардлагатай.

  1. Уралдааны бүх төрөлд оролцогсдын бүтээлийг www.conservatory.edu.mn , worldmusic.mn вебсайтад нээлттэй байршуулна.

Бичлэгт тавигдах шаардлага:

  • Бичлэг нь зөвхөн энэхүү уралдаанд зориулан хийгдсэн байх бөгөөд уг уралдааны бүртгэлийн хугацаанд шинээр хийгдсэн байна.
  • 1920x1080p, MP4 H.264 форматаар хийгдсэн байх
  • Youtube link эсвэл fileshare-ээр явуулах
  • Бичлэгт оролцогчийн дүрс бүтэн орсон байх
  • Бичлэг залгаас, эвлүүлэг ороогүй үргэлжилсэн байх
  • Бичлэг дээр нэр, хаанаас оролцогч зэрэг нэмэлт тайлбар текст бичихгүй байх

Уралдааны бүртгэл:

  • Уралдаанд оролцогч нь worldmusic.mn вебсайтад байрлуулсан бүртгэлийн хуудсыг бөглөнө.
  • Уралдааны бүртгэл 2021.06.01 – 2021.08.31-ний хооронд явагдах ба хугацаа хэтэрсэн бүтээлийг хүлээж авахгүй.

Уралдааны шүүгчид, шалгаруулалт:

  • Энэхүү уралдааны 5 шүүгчдийн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд шүүгчид нь Монгол Улсын Консерваторийн профессор багш нар, нэрт уран бүтээлчдээс бүрдэнэ.
  • Шүүгчид урлагийн 9 төрлөөр, 4 насны ангиллаар оролцогсдын бүтээлийг 100 хүртэлх оноогоор дүгнэнэ. Шүүгчдийн үнэлгээ эцсийн шийдвэр байна.

Уралдааны шагнал:

  1. Гран-При шагнал– 2 оролцогч
  • Монгол улсад болон гадаад оронд зочилж, уран бүтээлээ танилцуулах эрх
  1. Урлагийн 9 төрлөөр I, II, III байрт шалгарсан оролцогч
  • “World Music” диплом болон Гала тоглолтод оролцох эрх
  • Шилдэг бүтээлүүдийн видео контент бэлтгэн Монголын болон олон улсын мэдээллийн сувгуудаар сурталчилна.

Энэхүү уралдааны шагналтай холбогдох бүх зардлыг World Music онлайн уралдааны зохион байгуулах хороо бүрэн хариуцна.

Бүртгүүлэх